Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дэлхийд чанаргүй ус хэрэглэснээс хүний амь эрсдэж байна

    Дэлхийн хүн ард дайн байлдаан болон өөр бусад хүчирхийлэлд автан амь үрэгдэхээсээ илүү бохир ус хэрэглэн амь насаа алдах нь ихэссэн тухай Дэлхийн усны өдөрт зориулан нийтэлсэн НҮБ-ын “Эрүүл бус ус” илтгэлд дурджээ.
“Жил бүр тав хүртэл насны 1,8 сая хүүхэд чанаргүй устай холбоотой өвчнөөр нас барж байна. 20 секунд тутамд нэг хүүхдийн амь эрсдэж, эмнэлгээр үйлчлүүлэгчдийн тал хувь нь бохир уснаас үүдэлтэй өвчин туссан өвдсөн хүмүүс байна” гэж илтгэлд тэмдэглэжээ.
“Дахин боловсруулсан бордоо, бохирдол, үйлдвэрийн хаягдал, хүний үйл ажиллагааны хаягдал гэх мэт зүйлсийн холимог болох 2 орчим тэрбум тонн хаягдал ус жил бүр гол мөрөн, далай тэнгист цутгаж, өвчин халдвар дэлгэрүүлэн, байгал орчинд барагдашгүй хохирол учруулж байна. Иймд эрүүл мэнд, байгаль орчинд аюул учруулж байгаа бохир усыг цэвэр, аюулгүй, эдийн засгийн өгөөжтэй эх үүсвэр болгох нь XXI зуунд дэлхийн хамтын нийгэмлэгийн гол зорилтуудын нэг мөн” гэж НҮБ-ын шинжээч тэмдэглэсэн байна.
Жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийг 1992 онд НҮБ Дэлхийн усны өдөр болгон зарласан юм.
Д.Жаргал "Монцамэ"

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.