Зохиогчийн эрхийн лиценз олгодог “Broadcast music inc” олон улсын оюуны өмчийн байгууллагад “Алтан ураг” хамтлаг гишүүнээр элссэн тухай бид өмнө мэдээлсэн. Харин тэд 72 жилийн түүхтэй нэр хүндтэй байгууллагаар оюуны хөдөлмөрөө үнэлүүлэн Женнифер Лопез, Элтон Жон, Селин Дион, Лэди Гага, Шакира, Жанет Жэксон зэрэг шоу бизнесийн ертөнцийн акулуудтай эн тэнцүүхэн хамгаалуулах болсноо уржигдар “Mongolian’s” зоогийн газар тэмдэглэлээ. Тэдний баярыг хуваалцахаар соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар, гавьяат жүжигчин Ц.Чулуунбат, “Нисванис”-ийн Амгаа тэргүүтэй урлаг соёлынхноос гадна бизнесменүүд, ойр дотнынхон нь хүрэлцэн ирж баяр хүргэлээ.
У.ТЭНҮҮН







0 Сэтгэгдэл