Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дэд бүтцийн салбарын хөрөнгийг хүүхдийн мөнгөнд шилжүүлнэ

Хүүхдийн мөнгийг сэргээх, тэр тусмаа хэмжээг нь 20.000 төгрөг болгон нэмэх талаар УИХ дахь АН-ын бүлэг өчигдрийн хуралдаанаараа хөнджээ.

Тус намын “брэнд” байсан уг амлалтыг сэргээхийн тулд хөрөнгийн эх үүсвэрийг нь олж, одоо хэлэлцэж буй 2010 оны төсвийн тодотголд суулгах ёстой.

Хаанаас эх үүсвэр олох вэ хэмээн АН-ынхан өчигдөр толгойгоо гашилгасан байна. Ингээд “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрт зориулж дэд бүтцийн салбарт багагүй хөрөнгө зарцуулах байснаа төсвийн тодотголоор “хүүхдийнх” болгох санаа олжээ.

Олон ч гишүүн дэмжсэн байна. Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг “Эх үүсвэрийг нь дайчилж чадвал хүүхдийн мөнгийг олгох боломж бий.

Энэ асуудлаар МАХН-ын бүлгийн гишүүдийн дэмжлэгийг авах нь бас чухал байна” гэв. Өмнө нь уг мөнгийг 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт олгодог байсан.

Харин халамж хавтгайраад санхүү, эдийн засгийн хямрал нүүрлээд ирэхэд “Боломжтой айлын хүүх дүүд угаасаа энэ мөнгийг авдаггүй. Тиймээс хасъя” гэсэн санал гарсан юм.

АН-ынхан “Татвараа төлөөд, амьдрахын төлөө зүтгэж байгаа хэсгийнхний хүүхэд төрийн бодлогоос гадуур үлдэх учиргүй. Өмнөх зарчмаараа бүх хүүхдэд мөнгө олгох нь зөв” гэж үзсэн байна.

Мөн “Энэ бол төсөвт хийж буй сүүлчийн тодотгол. Энэ удаадаа зэсийн үнийг зах зээлийн дунджаар тооцно. Цаашид Төсвийн тогт вортой байдлын тухай хуулиар ажиллах болно” хэмээн Ч.Сайханбилэг онцлов.


 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.