Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Дэггүй” цагдаа нар уучлалт хүсэв

     Хууль дүрэм тоочиж, хөмсөг зангиддаг цагдаагийн дарга бялуу бэлэглэхээр гэрт айлчилдаг гэвэл та итгэх үү? Үнэхээр ийм явдал Нью-Йорк хотын Бруклинд болжээ. Тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн ахлагч бяслагтай бялуу барин, хүлцэл өчихөөр нэгэн айлд очжээ. Өнгөрсөн найман жилийн турш хаалгыг нь нүдэн амгалан байдлыг алдагдуулсныхаа төлөө тэрбээр Уолтер болон Рөүз Мартин нараас тийнхүү биечлэн уучлал гуйж байгаа аж.

     Бруклиний гүүрнээс хэдхэн км-ын зайд амьдардаг Мартиний гэрээс байнга л дуудлага ирдэг байсан нь үнэндээ компьютерийн гэмтэл байсныг тэд төдийлэн анзаарсангүй. Автомат хариулагчаар дуудлага хүлээн авдаг байх үед тэдний гэрээс ирсэн дуудлага компьютерийн санах ойд хадгалагдаж, долоо хоног бүрийн мягмар гаригт шинэ дуудлага ирсэн мэт дохио өгдөг байж. Цагдаагийн ажилтнууд энэ хугацаанд 50 гаруй удаа Мартинийхны гэрт “зочилсон” бөгөөд найман жилийн турш зовоосныхоо төлөө гэрийнх нь гадаа АНУ-ын далбааг байрлуулан, хүндэтгэл үзүүлжээ.

Ж.Эрдэнэ
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.