Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“ДЦС-III”-ын удирдлагын хариуцлагагүйгээс зөрчил гарсан гэж үзлээ

“Дулааны цахилгаан станц-III” ТӨХК-ийнхан хоёрдугаар сарын 17-18-ны өдрүүдэд үнсэн сангийн тунгаагуурын бохир усыг Туул гол руу асгасан. Мэргэжлийн хяналтын байгууллага дээрх үйлдэлд Зөрчлийн хэрэг нээн шалгаж буй. Шалгалтаар “Дулааны цахилгаан станц-III” ТӨХК нь тунгаагдсан усны санд дүүрсэн усыг Туул голын сав газар луу аваарийн шугам хоолой татаж их хэмжээний тунгаасан усыг зөвшөөрөлгүйгээр татан зайлуулсныг тогтоосон. Тиймээс Мэргэжлийн хяналтын байгууллага, нийслэлийн Байгаль орчны газар болон Туул голын сав газрын захиргаа хамтран аваарын шугамнаас Туул голд хаясан бохир ус,  тунгаагуурын даланд орж буй бохир ус, тугаагуурын дренажийн шугамын халих хоолойгоор байгальд хаяж буй уснаас дээж авчээ. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Байгаль орчны хэмжил зүйн төв лабораторид, хяналтын дээжийг Ханлаб хувийн лабораторид шинжлүүлэхэд үнсэн сангийн тунгаагуураас  хаясан бохир ус нь “Хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир ус” гэсэн дүгнэлт гарсан аж.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт шалгалтын дүгнэлтийг Эрчим хүчний сайдад хүргүүлж, хариуцлага тооцохыг хүсжээ. “Усны тухай” хуулийн 24.4-т зааснаар Ус бохирдуулагч нь ослын улмаас хаягдал усыг цэвэрлэхгүйгээр хаях болсон тохиолдолд Сав газрын захиргаа, зохих шатны Засаг даргад цаг алдалгүй мэдэгдэж, усны бохирдлыг бууруулах, байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг өөрийн зардлаар хийх үүрэг хүлээдэг. Мөн тунгаасан усны сан дүүрснээс дренажийн шугамын халих хоолойгоор цэвэрлэсэн бохир усыг зайлуулах талаар зөвшөөрөл аваагүй, цэг тогтоолголгүйгээр Туул голын сав газарт усыг шууд  зайлуулсан нь “Усны тухай хуулийн 24.1 дэх хэсэг буюу Усны сан бүхий газарт цацраг идэвхит болон химийн хорт бодис, халдвар үүсгэгч, хог хаягдал, бохир ус хаях, хадгалах, машин техник бохир зүйлс угаахыг хориглоно гэх заалтыг зөрчиж байгаа юм. МХЕГ-аас дээрх станцийн удирдлага тунгаасан усны санг хоосолж цэвэрлэх болон 2020-2021 оны өвлийн бэлтгэлээ дутуу хангасан, шинэ үнсэн санг гэрээт хугацаанд нь оруулах ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангаагүй нь тунгаасан усны сан дүүрч, аваар саатал үүсэх нөхцөл болсон гэж дүгнэжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.