Тив, далхийн хэмжээнд эх орныхоо нэрийг гаргасан уран бүтзэлчдэд БСШУ-ны сайд Ё.Оггонбаяр өчигдөр Засгийн газрын нэрэмжит мөнгөн шагнал гардууллаа. ОХУ-ын Москва хотод болсон М.Глинкийн нэрэмжит олон улсьш дуурийн дуулаачдын уралдаанд тэргүүн байр эзэлсэн Дуурь бужгийн эрдмийн театрын гоцлол дуучин С.Мөнгөнцэцэг хамгийн өндөр буюу 29 сая төгрөгийн шагнал хүртсэн юм.
Эл тэмцээнд хоердугаар байр эзэлсэн СУИС-ийн оюутан Ч.Энхтайван 24 сая төгрөгөөр амжилтаа үнэлүүлэв. Мөн Монакогийн Вант улсын Монте Карло хотод зохиогдсон олон улсын циркчдийн тэмцээнээс хүрэл медаль хүртсэн уран нугараач Н.Номишуяа, С.Үүрийнтуяа, М.Оюунсүрэн, О.Цэцэглэн, Б.Пүрэвдулам, Г.Нямгэрэл, Ж.Цэрэндулам, Ц.Хонгорзул, О.Уугангуяа нарт нийлээд 34 сая төгрөг, БНХАУ-ын Учао хотод зохиогдсон олон улсын циркчдийн наадмаас хүрэл медаль хүртсэн уран нугараач Б.Уянга, Н.Төгөлдөрсайхан, Г.Энхгэрэл, Б.Атганжин нарт дээрхтэй ижил хэмжээний мөнгөн шагналыг гардуулсан юм.
Манай улс 1998 оноос уг журмыг баталж, уран бүтээлчдийн урам зориг, идэвх санаачлагыг үнэлж эхэлсэн. Өдгөө шагналын дээд хэмжээ гурав дахин нэмэгдэж 121 сая төгрэг болжээ.







0 Сэтгэгдэл