Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дуучин Нара сексийн талаар ийнхүү ярьжээ

Дуучин Нара сексийн талаар ийнхүү ярьжээ
“Секс байх ёстой зүйл. Тэртээ тэргүй сексийн үр дүнд хүн төрөлхтөн үүсч, хөгжиж ирсэн. Гэхдээ үүний үрээр бид үржиж, хөгждөг гээд сексийг замбараагүй хийх ёсгүй.

Гадуур бэлгэвчийг өдөр, шөнөгүй рекламдаад л байдаг. Тэглээ гээд бэлгэвчтэй л бол хэнтэй л бол хэнтэй ч хамаагүй сексдээд бай  гэсэн үг биш. Бид ямар адгуус амьтан биш. Бидэнд хүсэл тачаал байсан ч гэсэн түүнийгээ барих ухамсар байдаг.

Секс гэдэг чинь хамгийн гоё, дотно харилцаа. Дуртай хүнтэйгээ сексдэх, дургүй хүнтэйгээ сексдэх гэдэг чинь хоёр өөр зүйл. Дургүй хүнтэйгээ сексдэх нь битгий хэл хамт суухад хүртэл муухай байдаг шүү дээ. Тэр утгаараа секс гэдэг дотно хүмүүсийн дундаас үүсдэг хамгийн гоё харилцаа.

Ер нь тэгээд секс гэдэг асар их ёс суртахууныг дагуулдаг болов уу гэж би боддог. Миний хувьд секс гэдэг үгийг дагаад дотнын хүний маань нэр орж ирдэг ” гэжээ.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.