Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дуучид зохиогчийн эрх эдлэхгүй

Саяхан дэлхийн оюуны өм чийн байгууллагын судалгааны шинжээчид SISAC-ийн Ази Номхон далайн бүсийн захирал ноён Ang Kwee Tiang Монгол Улсад ажлын айлчлал хийж, зохиогчийн эрхийн асуудал ямар түвшинд байгаа болон хамтын удирдлагын байгууллагуудын өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийжээ.

Ажлын айлчлалын үеэр мэргэжлийн болон хамтын удирдлагын байгууллагуудын ажилтай танилцаж дүн шинжилгээ хийн, зөвлөгөө өгөхийн зэрэгцээ “Зохиогчдын эр хийн байгууллага дуучидтай нэгдэж үйл ажиллагаа явуулах нь хууль бус юм” гэдгийг цохон тэмдэглэсэн.

Учир нь бусад орны жишгээр хөгжмийн зохиолч болон яруу найрагчид л энэ эрх ногддогоос дуучдад хамаардаггүй юм байна. Ноён Ang Kwee Hiang Монголын хөгжмийн зохиолчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзахдаа “Зохиогчийн эрхийг хөгжмийн зохиолч, дууны үг зохиогч хоёр л эдэлнэ. Монголын хөгжмийн зохиолчид, дууны үг зохиогчидтой хамтын удирдлагын байгууллага байгуулж ажиллах нь зүйтэй. Цаашид SISAC-н зүгээс дэмжлэг үзүүлнэ” хэмээн амласан аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.