Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дуут дохиог дуртай болгон нь хэрэглэж байна


      Бизнес эрхлэгчид, төрийн албаны түшмэдийн хөлөглөсөн дуут дохиотой тансаг машинууд замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, хөдөлгөөнд оролцогчидод саад хийх нь ихэсч байгаа асуудалд Оросын төрийн Дум анхаарал хандуулахаар боллоо. Ийм машины жолооч нарыг торгох, арга хэмжээ авах тухай хуулийн төслийг Думын гишүүн Анатоли Иванов санаачлан, хэлэлцүүлэхээр өргөн барьжээ. Оросын авто машин хэрэглэгчдийн холбоод дуут дохиотой машин тэрэг хэт олширч байгааг эсэргүүцсэн цуглааныг дөрөвдүгээр сарын 20-нд хийхийг завдсан ч цагдаагийн газар хориглосон байна.
Жолооч нарын энэ саналыг Москва хотын захирагч Юри Лужков дэмжиж байгаа юм. Хуулиар бол Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Үнэн алдартны дээд хамба гурав л машиндаа дуут дохио хэрэглэн зорчиж, замын хөдөлгөөнийг чөлөөлөх эрхтэй байдаг аж. Гэвч сүүлийн үед өндөр албаны хүмүүс, баячууд машиндаа дуут дохио хэрэглэх болсноор зам тээврийн осол гаргах болжээ. Газрын тосны “Лукойл” корпорацийн дэд Ерөнхийлөгч Анатоли Барковийн жолооч Москвад осол хийж, хоёр ч хүний аминд хүрсэн. Гэвч А.Барков өөрийгөө болон жолоочоо энэ осолд буруугүй хэмээн мэдэгдэж байгаа.

О.ТОГОО "Өнөөдөр" сонин

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.