Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Тэрбишдагва сонгогчидтойгоо уулзахдаа зангиа зүүхээс ичдэг

Ард түмний амьдралаас тасраагүй, тойргоороо 200 гаруй удаа очсон хэмээн ярих дуртай энэ гишүүн сонгогчидтойгоо уулзахдаа зангиа зүүхээс ичдэг гэнэ. Нийслэлийн хамгийн олон буюу 253 мянган хүн амтай Сонгинохайрхан дүүргээс Д.Тэрбишдагва сонгогдсон юм.

Хөдөөнөөс шилжин ирэгчид голдуу хотын зах бараадан тус дүүргийн нутагт оршин суудаг. Тэнд өнгөрсөн онд 2400 айлыг цахилгаантай болгосон ч орон нутгаас 8000 айл нэмж буусан юм байна. Ажилгүйдэл их, амьдрал ядуу, иргэд бухимдалтай байгаа болохоор тэдний дунд ганган костюм, дэгжин зангиатай суух нь доромжилсонтой утга нэг болно гэж үздэг аж.

Бухимдал ихтэй аймаар хүмүүсийн гомдлыг сонссоор, дараа нь түүнийгээ чуулган дээр гишүүддээ уламжилж өөрөө уурласаар тэр жаахан ядарч яваа бололтой.

“Уг нь би ууртай хүн биш шүү дээ. Сонгогчдынхоо ярьсан асуудлыг УИХ дээр уламжлахад өөрийн эрхгүй бухимдаад л тэгж харагдаад байдаг болохоос” хэмээн учирладаг юм.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.