Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Сүрэнхорыг мөрдөн байцааж дуусав

ҮХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхорыг Австриас авчирч, Ганц худагт хорьсноос хойш хоёр сар гаруй хугацаа өнгөрч байна. Түүнийг бусдыг залилан мэхэлсэн, албан тушаалаа ашиглан төсвийн хөрөнгө завшсан гэсэн үндэслэлээр шалгаж хэргийг прокурорт өнгөрсөн сард шилжүүлсэн билээ. Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор хавтаст хэрэгтэй танилцаад хэргийн бүрдэл дутуу, шүүх хуралдааны явцад тодруулах боломжгүй хэмээн нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр УМБГ-ын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст өнгөрсөн сарын 25-нд шилжүүлсэн юм. Мөрдөгчид сар орчмын хугацаанд прокурорын өгсөн чиглэлийн дагуу нэмэлт мөрдөн байцаалт хийж дуусаад өчигдөр яллах дүгнэлт үйлдүүлэхээр тус дүүргийн прокурорын газарт шилжүүлсэн байна. Прокурор хавтаст хэрэгтэй сар орчмын хугацаанд танилцаад хэргийн бүрдэл хангагдсан гэж үзвэл ирэх сард Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлэхээр төлөвлөж буй гэнэ.


Г.ОРЧЛОН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.