Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Сосорбарам хөгшдийг бухимдуулав

Д.Сүхбаатарын талбайг "Эрх чөлөөний талбай болгоё. Тэнд жанжны хөшөө хэрэггүй, Их эзэн Богд Чингис хааны хөшөөтэй харшилдаад байна” хэмээн хэвлэлийн хурал зарлаж мэдэгдсэн гавьяат жүжигчин Д.Сосорбарам  МАН-ын ахмад гишүүдийн бухимдлыг төрүүлэв. Тэд “Онгироо, бардам, цээжээ дэлдсэн чиний дэргэд жанжны төрд байгуулсан гавъяа их.

Сагсуу зангаа татаж, намба суух цаг чинь болсон” гэж  ихэд эгдүүцэн,  гудамжинд тааралдахаараа түүнийг хатуу үгээр зэмлэж, чулуугаар шидэхэд хүрчээ.

Сүүлийн үед уран бүтээл хийхээсээ илүү улс төр рүү идэвхтэй  хошуу дүрэх болсон түүнд хөгшдийн зэмлэл сургамж болжээ. Уг нь гавьяат маань дуугаа дуулаад, дэлгэцнээ амилуулсан ноён хутагт Данзанравжаагийн дүрээр олноо хайрлагдаж явбал өлзийтэйсэн. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.