Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Драмын театрын аялал Зуунмодод үргэлжилнэ

  Багануур дүүргээс эхэлсэн  УДЭТ-ын аялан тоглолт маргааш Төв аймгийн Зуунмод суманд буудаллах гэж байна. Аялан тоглолтынхоо хү- рээнд тэд Ч.Ган хуягийн “Эхнэрээ зээ лээч”, В.Крас ногоровын “Секс хийцгээе”, “Солиотой жүжиг”, Ш.Гүрбазарын “Надаар тоглосон хайр”, С.Михалковын “Бардам туулай” зэрэг жүжгийг толилуулахаар бэлдсэн аж. Аялан тоглолтын багт ардын жү жиг чин Г.Мягмарнаран, гавьяат жү жиг чин С.Сарантуяа, жүжигчин Г.Урнаа, Л.Дэмидбаатар, Б.Эрдэнэцэцэг, Ж.Оюун дарь, Ц.Баясгалан, С.Болд-Эр дэнэ, Г.Ам галанбаатар, Г.Эрхэмбаяр, Э.Батхүү, Ц.Цэрэнболд, Д.Ганцэцэг, Г.Алтан шагай, Т.Хулан, Г.Отгонцэцэцг, Н.Бадарч, А.Алтан төр нар багтжээ. Зуунмод сумын үзэгчдэд тус театрынхан шилдэг болон шинэ жүжг үүдээ 50 хувийн хөнгөлөлттэй үнээр сонирхуулах бөгөөд үүгээр аялан тоглолт түр завсарлаж, ирэх сард Өмнөговь аймгийг зорино.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.