Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Очирбат гишүүнийг Б.Гантогтох гарьдтай андуурчээ

УИХ-ын гишүүн Д.Очирбатыг улсын гарьд Б.Гантогтохтой андуурдаг гэнэ. Түүнийг Чингэлтэй дүүргийн Засаг дарга байхад ийм явдал тохиолджээ. Тэрбээр орон нутагт ажлаар явж байсан аж. Нэгэн хот айлын гадаа буухад хамт явсан хүмүүс нь дотогш орж, мань эр машиндаа үлдэж л дээ.

Гэтэл өнөөх айл нөхдөд нь хоол хийж өгөх шинжгүй байж. Айлын гэргий бөхөд хорхойтойг анзаарсан нөгөө хэд нь Д.Очирбатын давуу талыг ашиглахаар шийджээ. Тэгээд “Б.Гантогтох гарьд бидэнтэй хамт яваа гээд чамайг хэлчихлээ. Чи ороотох” гэж. Д.Очирбат ч аргагүйдэж айлд орлоо. Айлынхан ч гарьд орж ирлээ гээд хоол, цай болоод, нуусан “ганц юм”-аараа дайлсан байна. Айлын эхнэр бөхийн талаар гайгүй мэдэх учир бөхийн тухай хэдэн онигоо сэлт яриад, байдал бишдэх тийшээ эргэв гэнэ.

Тэгэхлээр нь Д.Очирбат аягатай сархаднаас нэг сайн татаад согтсон дүр үзүүлэхээс аргагүй болжээ. Ингээд айлынханд худал хэлж, хүн дууриаснаа мэдэгдчихэлгүй салсан гэнэ. “Ихэр” гарьдтайгаа уг нь тэр найз юмсанж. Нэрийг нь зээлдсэнээ хожим түүнд хэлж, уучлалт хүстэл Б.Гантогтох инээснээ “Хөгшин чинь ч бас чиний нэрийг нэг удаа ашигласан шүү” гэж гэнэ. Гарьд бичиг баримттай холбоотой ажил хөөцөлдөөд дүүрэг дээр очтол дараалал гэж тоймгүй байсан аж. Яахаа мэдэхгүй тэр хавиар эргэлдэж байтал хүмүүс “Өө дүүргийн Засаг дарга явж байна, та ор ор” гээд дараалалгүй оруулж, хэргээ бүтээсэн юмсанжээ. “Ихрүүд” ийн хайнцсан байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.