Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дохиогоо өгсөн түргэний машиныг мөргөснөөс өвчтөн давхар гэмтжээ

Эмнэлэгт өвчтөн хүргэхээр явж байсан Яаралтай тусламжийн төвийн машиныг мөргөж онхол дуулсан хэрэг өчигдөр Тасга ны овооны замын уулзварт гарлаа. Тус төвийн нэг эмч, сувилагчтайгаа хавиргаа хугалж гэмтээсэн 25 настай Буджавыг гэр бүлийнх нь хоёр хүний хамт Чингэлтэй дүүргээс Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэхээр явж байсан аж. Тэднийг 07.40 цагийн үед Гандангийн уулзвараар гарах үед нь “Пронтер” маркийн 21-93 УМБ улсын дугаартай машин баруун хойноос нь мөргөж, замын уулзварт зүүн хажуугаар нь унагасан байна. “Пронтер”-ийн жолооч мах ачиж явсан бөгөөд замын уулзвараар хурд хэтрүүлж гарснаас энэ осол гарчээ. Энэ талаар Яаралтай тус ламжийн төвийн Эмчилгээний чанарын менежер Д.Мөнх цэцэгээс тодруулахад “Зарим жолооч хөдөлгөөнд оролцох соёл, хүн чанар дутаж байна. Гэрэл дохиогоо асаасан түргэн тусламжийн тэргэнд зам тавьж өгөөгүй байна. Манай түргэний жолооч нар маш хүнд өвчтөн авч яваа үедээ л дохиогоо асаадаг. Бүр онцгой нөхцөлд эрхийнхээ дагуу урсгал сө- рөх тохиолдол гарна. Өнөө- дөр л гэхэд хүнд өвчтөн тэй явсан түргэн тус ламжийн машинд зам тавьж өгөлгүй хөндөлдсөнөөс осол гарлаа.

Хэрэв төрөх гэж буй эх, харвалт өгсөн хүн авч явсан бол тэр жолооч хүний аминд хүрч болох байлаа. Дуудлагад гарсан эмч, сувилагч, жолооч нар тархиндаа хүчтэй доргилт авсан. Цаашид ямар зовиур гарахыг хэлж мэдэхгүй. Жолоочийн сэтгэл санаа хүнд байгаа. Оны өмнө авсан тусламжийн шинэ машинуудын нэг нь ингэж осолдлоо. Манай нэг машин зогсоход өчнөөн олон дуудлага саатдаг. Гэтэл бид түргэн тусламжийн машин хүрэлцээгүйгээс ашиглал тын хугацаа хэтэрсэн “ГАЗ-24”, “УАЗ-469”-ийг хүртэл дуудла гад ашиглаад явж байна” хэмээн ярив. Түргэний машинд явсан өвчтөн Буджавыг ГССҮТ-д яаралтай хүргэсэн байна. Түү ний биеийн байдал ямар байгааг тус эмнэлгийн хүлээн авахын эмч нараас тодруулахад “Өвчт өний хавирга нь хугарсан, хүчтэй доргилтоос болж уушиг нь гэмтсэн байсан. Уушгийг нь сэргээхийн тулд гуурс тавих мэс ажилбар хийлээ. Бие нь тааруу, ядрангуй байна” гэсэн юм. Дулааны улиралд автомашин олширдог тул зам тээв рийн осол харьцангуй нэмэгддэг бөгөөд сүүлийн үед автомашины осол нийслэлд өдөрт дунджаар 20 гаруй гарч байгаа аж. Ялангуяа хөлб өм бөгийн дэлхийн авар га шалгаруулах тэмцээн эхэлснээс хойш согтуугаар жолоо барьснаас гарсан ослын тоо нэмэгджээ. Манай жолооч нар түргэний машинд зам тавьж өгч сурмаар байна. Дотор нь ямар ч хүнд өвчтөн яваа юм билээ. Цаана нь хүний амь нас байгаа гэдгийг ухамсарлаж, ямар ч нөхцөлд “103”-ын машинуудыг чөлөөтэй явуулахгүй бол ийм осол дахин гарахгүй гэсэн баталгаа алга.

Р.Цэцэг

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.