Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Донж, маягийг илэрхийлэх ДОТУУР ХУВЦАСНЫ ЗАГВАР

Хаврын цэцэгстэй өнгө булаалдахаар бүсгүйчүүд нимгэн, хөнгөн хувцсаа бэлдэж байгаа энэ цагт “Victoria Secret” компанийн загвар зохион бүтээгчид шинэ улирлын коллекцио дэлгэжээ. Урин цагийн нимгэн өмд, банзал, цамцтай өнгө, загвар хослох дотуур хувцасны загварын чиг хандлага чухам хааш эргэхийг тэд тодорхойлжээ.

 

Донж, ДУР БУЛААМ БАЙДЛЫГ ИЛЭРХИЙЛЭГЧ

Ажил хэрэгч, эрх чөлөөг эрхэмлэгч гээд Таны өмд, цамц, банзал, гутал хийж буй ажил, хүсэл сонирхлыг тань илэрхийлж болох ч дотуур хувцас тань дур булаам гэсэн ганцхан зарчимд баригдах ёстойг бүсгүй Та бүү мартаарай.

ДОТУУР ХУВЦАСНЫ АМИН СҮНС БОЛСОН ӨНГӨ

Үл анзаарагдам хээ, жижиг чимэглэлийн өнгө ч дотуур хувцсыг амилуулах шидтэй гэдгийг та мэдэх үү? Тиймээс дотуур хувцас сонгохдоо өнгийг нь чухалчлаарай. Энэ жил дотуур хувцасны загварт гарч байгаа нэг том эргэлт бол эрс тэс өнгө. Байраа тавьж байгаа хар, цагаан, биений өнгөтэй дотуур хувцасны оронд тод ягаан, үзмэн ягаан, усан цэнхэр, шар, номин ногоон хөхөвч худалдаж аваарай. Түүнчлэн хувцас, зүүлт, чимэглэл, гуталтайгаа дотуур хувцасныхаа өнгийг ижилсүүлэхгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Эрх чөлөөг эрхэмлэгч бүсгүйчүүдэд илүүтэй таалагдах энэ шийдэл цамцны загварын өөрчлөлттэй холбоотой. Энэ хавар зуны гоёлд бүсгүйчүүд гэрэлтсэн, хагас гэрэлтсэн цамц, майк сонгох тул хараа булаам өнгөтэй дотуур хувцас өмсөхийг загвар зохион бүтээгчид санал болгож байна. Харин та хурц тод өнгийг төдийлөн ташаадаггүй бол шокладан бор, алтлаг шар, цайвар ногоон, улаан хүрэн дотуур хувцас сонгосон ч болох. Эдгээр өнгө нь хэт хурц биш боловч, арьсны өнгөтэй гайхалтай сайхан зохицож, дур булаам харагдуулдаг тул хэн ч таныг цаг үеэсээ хоцрогч хэмээн шүүмжлэхгүй.

ХАМГИЙН МООДНЫХ НЬ ГЕОМЕТРИЙН ДҮРС СҮҮДЭРЛЭСЭН ХЭЭ

Хэзээ ч хуучирдаггүй үслэг эдлэл мэт харагдуулдаг хээ энэ жил ч байраа тавихгүй. Түүнчлэн сонирхолтой геометрийн дүрс, сүүдэртүүлсэн хээ энэ жилийн хамгийн чамин чимэглэл байх нь. Ингэхдээ цайвар ягаан хээг хөх өнгөтэй хослуулах гэх мэтээр хээ нь завсрын, үндсэн өнгө нь тод байхаар чөлөөтэй сэтгэсэн байвал бүр ч догь.

ТОРОН ЭМЖЭЭР ТОРГОН МЭДРЭМЖ

Дур булаам харагдуулдаг болохоор моод, загварыг төдийлөн сонирхдоггүй бүсгүй ч торон, торгон, эсвэл торон эмжээртэй дотуур хувцсыг таашаадаг. Тиймээс энэ жилийн загварт торон эмжээртэй хөхөвч, дотоож ноёлох гэнэ. Мэдээж эмжээргүй, энгийн загвартай дотуур хувцсыг ч энэ хаврын гоёлоор сонгож болох. Энэ тохиолдолд ирвэсний цоохор, барын эрээн гэх мэт амьтны арьс шиг хээтэй дотуур хувцас худалдан аваарай.

ЗАЛУУ ОХИДОД ЗОРИУЛАВ

“Victoria Secret”-ийн загвар зохион бүтээгчид ягаан, шар, тод ногоон, хөх гэх мэт хурц өнгийн дотуур хувцсыг оюутан охид, ажил эрхлэгч залуу бүсгүйчүүддээ санал болгож байна. Гэхдээ үүнийг гоёлын хувцасны дотор биш, өдөр тутмын гоёлтойгоо зохицуулан өмсөх аж. Энэ насны бүсгүйчүүд ихэвчлэн бариу богино ханцуйтай цамцаар гангардаг тул торон эмжээр, жижиг чимэглэлээс аль болох татгалзаж, элдэв гоёл энгийн хөхөвч сонгодог. Түүнчлэн охид майк, мөргүй, нуруу ил гарсан нимгэн цамц өмсөх нь түгээмэл. Хөхөвчнийхөө мөрийг чамин хээтэй, хараа булаам, эсвэл огт мөргүй байхаар сонгодгийн учир нь тэр. Тиймээс өнгөрсөн жилийн загвараас хээтэй, чамин мөр үлдэж байна.

ДОТООЖНЫ ХЭЛБЭР ЧУХАЛ

Хос дотуур хувцас сонгохоор шийдсэн бол дотоожны хэлбэрийг чухалчлаарай. Энэ хавар нарийн артай дотоож, шорт хэлбэрийн бариу өмд эрэлттэй хэвээр байна. Ийм хэлбэртэй дотоож хавар, зуны нимгэн өмдний цаанаас хээ нь анзаарагддаггүй давуу талтай. Түүнчлэн дулааны улиралд бүсгүйчүүд ихэвчлэн гүн ухлаадас бүхий энгэртэй цамц өмсдөг тул хөхөвчөө ч цамцныхаа хэлбэрт тохируулан сонгоорой.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.