УДЭТ 2011 оны анхны уран бүтээлийн нээлтээ “Домогт Ану хатан” түүхэн жүжгээр хийх болсноо мэдээллээ. Б.Шүү дэрцэцэгийн “Домогт Ану хатан” зохиолоор хийж буй энэхүү уран бүтээлийг Б.Баатар найруулж буй. Тэрэлжийн Зуун модонд 1696 онд болсон тулалдаанд Манжийн бүслэлтийг бут цохиж, эр нөхөр Галданбошигт, монгол дайчдадаа аюулаас гарах гарцыг зааж, өөрөө амь эрсэдсэн Ану хатны дүрд жүжигчин Ц.Баясгалан, Галданбошигт хааны дүрд Ц.Цэрэнболд тоглох аж. Ардын жүжигчин П.Цэрэндавга, Гавьяат жүжигчин С.Сарантуяа, Г.Мяг арнаран, жүжигчин Ж.Оюундарь, Г.Эрдэнэбилэг, Г.Эрхэмбаяр, С.БолдЭрдэнэ нар мөн уг жүжигт тоглох юм. “Домогт Ану хатан” жүжгийн нээлт ирэх сарын 6-нд болно.







0 Сэтгэгдэл