Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Доллар эргээд хүчээ авав

Европын холбооны орнууд Грекийн санхүүгийн асуудлыг шийдэхэд тус болохоо амласнаас хойш еврогийн ханш долларын эсрэг гурван өдрийн арилжаагаар дараалан чангарсан.

Тэгвэл өнгөрсөн мягмар гаригаас долларын ханш эргээд хүчээ авчээ. Зах зээлд оролцогчид еврогоо зарж, америк доллар худалдан авч байсан нь өчигдрийн арилжаагаар ч тодхон харагдав. Өчигдрийн байдлаар нэг евро 1.3417 доллар болсон нь өмнөх өдрийнхөөсөө 0.5 хувиар буурсан үзүүлэлт юм.

Америк долларын ханш иенийн эсрэг ч мөн огцом чангарсан байна. АНУ-ын макро эдийн засгийн үзүүлэлт сайн гарсан нь долларын ханш дэлхийн бусад голлох валютын эсрэг чангарахад нөлөөлжээ. Гэвч үндэсний валютын ханш чанга байх нь экспортод суурилсан эдийн засагтай америкчуудын орлогыг багасгана гэж мэргэжилтнүүд үзэж байна. Харин дотоодын зах зээлд долларын ханш суларсан хэвээр. Монголбанкны зарласан долларын ханш өчигдөр өмнөх өдрийнхөөсөө 0.17 хувиар буурч, 1367.1 төгрөг болжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.