Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Долдугаар сарын 1-ний үнэнийг өгүүлсэн “хар дэвтрийг” дэлгэв

 2008.07.02. Цагдаагийн бие бүрэлдэхүүнд галт зэвсэг тараагаад сум өгсөн. Дараа нь сумны хонгиог түүлгэж, үзүүрийг нь базсан хонгиог оронд нь тараасан.

2008.08.08. Мягмаржав, Батсүх дарга “Та нарыг хорьж байцаана. Өөртөө эргэлзэж буй хүн байвал хэлээрэй. Бууг чинь янзалж өгнө” гэж хэлсэн… Энэ бол 2008 оны долдугаар сарын 1-нд юу болсон, хэн галт зэвсэг хэрэглэхийг тушаасан тухай илчилсан цагдаагийн өдрийн тэмдэглэлийн хэсэг. УИХ-ын Хүний эрхийн дэд хороог тэргүүлдэг гишүүн Х.Тэмүүжин өнгөрсөн гурван жилийн турш хав дарсан уг “хар дэвтрээ” өчигдөр олон нийтэд дэлгэлээ. 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдлын дараа мөрдөн байцаах, хэрэг бүртгэх явцад хүний эрх зөрчигдсөн эсэхийг тус Дэд хорооноос байгуулсан Ажлын хэсэг шалгасан юм.

Мөн прокурор, шүүхийн байгууллага шийдвэр гаргахдаа хэт нэг талыг барьсан уу, шүүгчийн ёс зүйн дүрмийг баримталсан уу, дээрээс өгсөн заавар чиглэлийн дагуу ажилласан уу, цагдаагийн байгууллага хуульд зааснаас гадуур галт зэвсэг хэрэглэсэн үү гэх мэт нийгэмд хардлага төрүүлсэн дөрвөн үндсэн асуудлаар шалгалтаа хийсэн байна. Энэ явцад иргэдээс, хохирсон цагдаа нар, өмгөөлөгчдөөс ирүүлсэн олон өргөдөл дундаас хамгийн ноцтой баримт нь дээр байсан аж.

Тэрбээр өчигдөр долдугаар сарын 1-нд буудсан сумны хонгио, түүнийг хэрхэн түүлгэж, оронд нь өөр хонгио тараалгасан тухай яриад нотлох баримтыг нь сэтгүүлчдэд үзүүлсэн юм. Уг баримт, Дэд хорооноос 2009 оны арванхоёрдугаар сарын 2-нд зохион байгуулсан “Долдугаар сарын 1 ба хүний эрх” сэдэвт нээлттэй сонсголд оролцогчдын яриа, уг явдалтай холбогдуулан ХЭҮКоос гаргасан илтгэлд “Хууль бус халдлагад өртсөн иргэдээс төр уучлалт гуйх ёстой” гэсэн дүгнэлт зэрэгт тулгуурлан Ажлын хэсгээс тогтоолын төсөл боловсруулсан юм. Үүнийг нь хэлэлцэх асуудлын дарааллаас хэдэнтээ хойшлуулж, хассаны эцэст 2010 оны зургадугаар сард Хууль зүйн байнгын хороо хэлэлцээд дэмжжээ.

Өнгөрсөн долоо хоногт асуудлыг чуулганаар оруулсан боловч Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтын “тусламжтайгаар” хэлэлцэхийг нь дэмжээгүй гэнэ. Тогтоолоор цагдаа, хуулийн байгууллагад бүтэц, бүрэлдэхүүн, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, бие даасан байдлыг нь хангах зэрэг зохицуулалт оруулсны дотор төр ард түмнээс уулчлалт гуйх заалт багтжээ. Дөрвөн хүнийг буудан амийг нь хөнөөж, зургаан хүн шархдуулсныхаа төлөө төр тэдний гэр бүлээс уучлалт гуйх учиртай. Энэ үүргийг Ерөнхийлөгч төрийг төлөөлж биелүүлэхээр тусгасан уг заалт тогтоолын зургааны нэг хувь нь. Гэвч гишүүд үүнд илүү ач холбогдол өгч Д.Зоригт сайдын “ятгалгад” өртсөн аж. Мөн Ц.Мөнх-Оргил ташуур өгчээ. Энэ тухай эрхэм гишүүн “Ийм баримт байсаар байхад Ц.Мөнх-Оргил, Д.Зоригт нар гэмт хэргийн хамсаатан болж болохгүй. Сайн аав, сайн дүүгийн нэрээр хол явахгүй.

Өөрсдийнхөө увайгүй, арчаагүй байдлыг гэмт хэргийг нууж, хүний эрхийг хамгаалах, хууль, шүүхийн шинэтгэлийн эсрэг ашиглаж болохгүй” гэв. Гэхдээ уг тогтоолыг санаачлагчдын нэг МАНын гишүүн Ж.Энхбаяр, хэлэлцэхийг нь дэмжсэн Ч.Улаан, Ж.Батсуурь, Д.Одбаяр нарын МАН-ын гишүүдэд талархсанаа илэрхийлсэн юм. Мөн “Уг тогтоолыг энэ чуулган батлахгүй байж болох ч дараагийн чуулган батална. Үнэн хуучрахгүй” гэлээ. Ажлын хэсэг шалгах ёстой чиглэлийнхээ эхний гурваар нээлттэй сонсгол хийсэн. Галт зэвсэгтэй холбоотой асуудал шүүхээр шийдэгдээг үй байсан учир хүлээсэн. Гэвч энэ хэлэлцүүлэгт прокурор, хуулийн байгууллагынхан оролцохгүй гэдгээ УИХ-ын даргад албан бичгээр мэдэгдсэн аж. Тиймээс “Гол хүмүүс нь оролцохгүй юм чинь нээлттэй сонсгол хийх боломжгүй” гэжээ.

Энэ мэтээр хүний эрхийг дээдлэхээс татгалзаж, галт зэвсэг хэрэглэн ард иргэдээ буудсан үйл явцын хаацайлж буйд нь Х.Тэмжүүжин гишүүн бухимдсан учир “хар дэвтэр”- ийг ийнхүү дэлгэжээ. Түүний энэ үйл ажиллагааг цагдаагийн олон ажилтан дэмжиж буй аж. “Би цагдаа, хууль хяналтынхныг бүхэлд нь буруутгааг үй. Гагцхүү галт зэвсэг хэрэглэх зөвшөөрөл өгснөө нуусан, түүнийг нь мэдсээр байж илчилж чадаагүй, оронд нь шагнал хүртээд сууж буй хүмүүст хэлж байна” гэлээ.

С.УУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.