Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Долдугаар сарын 1-нд” галт зэвсэг хэрэглэсэн эсэхийг хэлэлцэнэ

2008 оны долдугаар сарын 1-ний үймээний дараа хүний эрх зөрчигдсөн эсэхийг тогтоохоор УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос байгуулсан ажлын хэсгийн ахлагч Х.Тэмүүжин өчигдөр мэдээлэл хийв. Ажлын хэсгээс ирэх сарын 14-нд нээлттэй сонсголын хоёр дахь хэсгийг зохион байгуулахаар болжээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 2-нд Төрийн ордонд болсон нээлттэй хэлэлцүүлгээр үймээний үеэр цагдаа, хүчний байгууллагынхан галт зэвсэг хэрэглэсэн эсэх талаар хэлэлцэлгүй үлдээсэн юм. Тэгэхэд энэ асуудлыг шүүхийн байгууллага шалгаж байжээ.

Тэгвэл прокурор тогтоолоо гаргаж, зэвсэг хэрэглэсэн гэх 6-7 цагдаа, тушаал өгсөн удирдах албан тушаалтнуудын хэргийг хэрэгсэхгүй болгож, заримыг нь өршөөлд хамруулсан аж. Тиймээс холбогдох бүх албан тушаалтан болон буудуулж шархадсан хоёр иргэнийг оролцуулан нээлттэй сонсголын хоёр дахь шатыг хийхээр болжээ. Үүний дараа Ажлын хэсэг дүгнэлтээ гаргаж, Хууль зүйн байнгын хороо болон УИХ-ын чуулганд танилцуулах юм байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.