Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Долдугаар сарын 1-нд амиа алдсан хохирогчдын ар гэр эсэргүүцэл бичжээ

2008 оны долдугаар сарын 1-нд болсон нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үеэр таван хүний амь нас хохирсон. Энэ хэрэгт ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, НЦГ-ын дарга, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга, ЭХГ-ын дарга тэргүүтэй хэд хэдэн хүнийг буруутган Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Гэвч 2009 оны долдугаар сарын 9-нд батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу хэргийг өршөөлд хамруулж хэрэгсэхгүй болгох шийдвэр НПГ-ын хяналтын прокурор гаргасан билээ.
Прокурорын энэ шийдвэрийг хохирогч нарын төлөөлөл эсэргүүцэж, удирдлагад нь гомдол гаргаж эхэлжээ. Тухайлбал, хохирогч Э.Доржсүрэнгийн аав Ж.Энхбаяр нарын өмгөөлөгч Ж.Батзориг саяхан Нийслэлийн прокурор Ш.Сүхбатын нэр дээр “НЦГ-ын дарга асан, хурандаа О.Зоригт нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн хүсэлт тавьсан байна. Уг хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоолыг хуулийн дагуу гаргасан учраас Нийслэлийн прокурор түүний хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан аж. Гэвч хохирогчдын ар гэрийнхэн хэрэгт хяналт тавьж байсан прокурор, Нийслэлийн прокурорын гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Улсын ерөнхий прокурор М.Алтанхуягт гомдол гаргажээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.