Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Нинжийг баривчилсан уу

Монголын ард түмний хянан шалгах хорооны тэргүүн Д.Нинжийг баривчилсан хэмээн өнгөрсөн баасан гаригт МАХН-ын их хурал дээр хамтран зүт гэгчид нь мэдэгдсэн юм. “МАН-ынхан 500 мянган ам.долларын хахууль өгч, нэрээ Дээд шүүхэд бүртгүүлсэн тухай баримт би дэнд ирсэн. Ардчиллын төлөө мөр зэрэгцэн зүтгэж явсан С.Зориг агсны үхэлд хэн бу руутай вэ гэдгийг тогтооход дөхүүлээд өгчих хэд хэдэн баримт бий” гэж мэдэгдсэнтэй холбогдуулж түүнийг УМБГ-аас саатуулсан гэж хамтран зүтгэгчид нь ярьжээ.

Энэ талаар бид хол бог дох хууль хяналтын бай гуул лагынхнаас тодруулахад дээрх мэдээлэл батлагдсангүй. Ту хайл бал, УМБГ-ын эх сурвалж “Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл нарыг гүтгэсэн гэсэн асуудлаар Д.Нинжийг шалгаж байгаа нь үнэн. Гэхдээ түүнийг цагдан хориогүй” гэсэн юм. Прокурорын байгуул лагын хан “Түүнийг цагдан хорих хүсэлт манайхаас гаргаагүй. Бидэнд түүнийг цагдан хорьсон тухай мэдээлэл ирээгүй” гэв.

Аливаа сэжигтнийг цаг дан хорихдоо прокурор са налаа шүүхэд танилцуулж зөв шөөрөл авдаг зарчимтай. Энэ дагуу шүүхээс тодруулахад “Д.Нинжийг цагдан хорих тогтоол ямар ч шүүгч гаргаагүй” гэсэн мэдээлэл бидэнд өглөө. Энэ талаар Д.Нинж “Миний мэдээллийг үнэн эсэхийг тодруулах байтал бусдын нэр хүндэд нь халдсан гэж үзээд Эрүүгийн хэрэг үүсгэн шалгах юм. Би батлан даалтад гадуур байгаа” гэсэн хариултыг өгч байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.