ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев өчигдөр орой гэргийн хамт Сирийн нийслэл Дамаскт хүрэлцэн очлоо. Тэрбээр Сирийн Ерөнхийлөгч Башар Асадтай явцуу хийгээд өргөн бүрэлдэхүүнтэй хэлэлцээ хийж, агаарын харилцаа, мэдээллийн технологиос авахуулаад аялал жуулчлал, хүрээлэн буй орчныг хамгаалах хүртэл төрөл бүрийн салбарт хоёр орны хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилготой хэд хэдэн хамтарсан баримт бичигт гарын үсэг зурах ажээ.
Д.Медведев өнөөдөр Туркт албан ёс ны айлчлалаар очно. Тэрбээр тус улсын Ерөнхийл өгч Абдуллах Гюлтэй уулзаж, Ерөн хий сайд Режеп Тайп Эрдогантай хэлэлцээ хийнэ.
Мөн Туркийн Үндэсний их хурлын дарга Мехмет Али Шахинтай уулзаж, Орос-Туркийн ажил хэргийн уулзалтад оролцох юм байна.







0 Сэтгэгдэл