Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нар 2010-2012 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ. Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хегжлийн цощ бодлого, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хетелбөрийг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж, гадаад харилцааны үүрэг, үр өгеөжийг дээшлүүлэх талаар хамтран ажиллах үүднээс санамж бичиг байгуулж байгаа аж. Санамж бичгийн хүрээнд ГХЯ дэлхийн улс орнуудын нийслэлийг Улаанбаатар хоттой шууд харилцаа тогтоож өгөх, аж ахуйн нэгжүүдийг холбох, дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээж байгаа юм. Харин хотоос ГХЯ-ны өргөтгөлийн газрын асуудлыг нь шийдэн дипломат корпусын хороолол болоход нь туслахад харилцан хамтран ажиллах юм байна.







0 Сэтгэгдэл