Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Зоригт: 10 блок газрыг улсын нөөцөд нэмж оруулна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Энэ талаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтоос тодрууллаа.

-Тодорхой газар нутгийг нөөцөд нэмж авахын гол зорилго нь юу вэ?

-Тодорхой газар нутгийг нөөцөд авах асуудлыг уг төслөөр зохицуулсан. Нөөцөд авснаар таван жилийн хугацаанд уг газарт ашигт малтмалын ямар нэг лиценз олгохгүй. Энэ хугацаанд дээрх газруудад улсын төсвийн хөрөнгөөр геологийн зураг төсөл гаргаж, судалгаа хийнэ.

-Хэдий хэмжээний, ямар газрыг улсын нөөцөд нэмж бүртгэх юм бэ?

-Арван блок газар бий. 2002 оны 103 дугаар тогтоолоор геологийн судалгааны эрлийн ажлын ерөнхий төлөвлөгөөг баталсан. Уг төлөвлөгөөний дагуу одоогоор ажил 20 орчим хувьтай явж байна. Бид үйл ажиллагаагаа ойрын хугацаанд 50 хувьд хүргэх зорилт тавьсан. Үүний хүрээнд зураг төсөл хийх нөөцийн газрын тоог нэмэгдүүлж буй юм.

-Ерөнхийлөгч лиценз олгохыг түр хугацаагаар зогсоосон байсан. Уг шийдвэрийг үргэлжл үүлэх үү?

-ХЗДХЯ-наас Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд санал өгсөн. Манай яам ч бас саналаа явуулна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.