Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Загджав Бүлэг дээрээ “бүдрэв”

 УИХ дахь МАХН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Д.Загджав тэргүүтэй гишүүний өргөн барьсан Казиногийн хуулийг 26 хүнээс ес нь л дэмжсэн аж. Бусад нь “Монголд казино байгуулах цаг болоогүй” гэж үзсэнээр эрхэм гишүүний казино байгуулах гэсэн хүсэл “бүдэрчээ”. 2004-2008 оны УИХ-д уг төслийг хэсэг гишүүн өргөн барьсан ч “Морин нуур төслийн лообий” хэмээн хардаж, бас цаг нь болоогүй хэмээгээд буцаасан юм.

Тухайн үед захиалагчдын “зуучлагч” хэмээн нэр нь дуулдаж байсан Д.Загджав энэ удаа 2007 оны төслийг багахан өөрчлөөд өргөн барьсан ч бүлгийн гишүүдээсээ дэмжлэг авсангүй.

“Монголын төрд Оюутолгой, Тавантолгойгоо эргэлтэд оруулахаас авахуулаад хийх ажил их байна. Архины нэг үйлдвэрээ цэгцэлж, татварыг нь авч чадахгүй байж их хөрөнгөтэй ажилд хяналт тавих боломжгүй” гэж олонх нь үзсэн аж.


 С.УУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.