“UBS” телевизээс зохиож буй “Universe best songs” хоёр дахь уралдаан энэ сарын 1-нээс эхэлсэн билээ. Тус наадмын ерөнхий шүүгчээр хоёр дахиа томилогдоод байсан “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан энэ удаагийн шалгаруулалтад ажиллаж чадахгүй гэдгээ наадмын өмнө шүүгч, зохиион байгуулагчдын хурал дээр мэдэгджээ. Энэ жил “Чингис хаан” хамтлагийн 20 жилийн ой, мөн Д.Жаргалсайхан “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 40 жилийн ойг зохион байгуулах комиссын гишүүн. Олон ажил давхцаж байгаа болохоор 700 гаруй оролцогчийн авьяасыг тунгаахаас татгалзсан аж.







0 Сэтгэгдэл