Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Жаргалсайхан, Б.Сарантуяа нар МАХН-д элсэнэ

МАХН үе үе урлаг соёл, спортынхноор эгнээгээ сэлбэдэг. “Номин талст”-ын Хаянаа, мисс Д.Нямжав, Г.Содтуяа, аварга Г.Өсөхбаяр гээд тоочоод байвал МАХН-ын нэгэн үеийнхний дүр зураг тодорхой болно. Хамгийн сүүлд Э.Бадрууган агсны хүү Б.Наранзул МАХН-д элсэж, БСШУЯны Соёлын газрын даргаар ажиллаж байгаа билээ.

Олон нийтийн дунд нэр хүндтэй, залуусын талархал, хүндэтгэлийг хүлээдэг урлаг соёл, спортын оддыг намдаа элсүүлдэг энэ буухиаг МУГЖ Б.Сарантуяа, Д.Жаргалсайхан нар өртөөлөх гэнэ. МАХН-ын сонгуулийн сурталчилгаанд дуулж, нийгэмд хандсан дуу, клипэнд нь “бөөнөөрөө” тоглодог оддыг эгнээндээ элсүүлснээр хагаралтай байгаа тус намын гишүүдэд нэгийг бодогдуулж, хоёрыг ухааруулах зорилготой аж.

МАХН-ыг дэмжиж буйгаа ийнхүү илэрхийлж буй гавьяатууд ойрын хугацаанд гишүүнчлэлийн үнэмлэхээ олон нийтийн өмнө гардан авна хэмээн эх сурвалж мэдээлж байна.


Б.УМАРД

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.