Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар олны таамаглалд байгаагүй гэж болохоор дээрх эрхмийг томилжээ. Ерөнхий прокуророор томилогдсон Д.Дорлигжав өчигдөр Д.Баттулгад ажлаа хүлээлгэн өгсөн юм. Ийнхүү УБЦТС ХК-ийн захирлаар ажиллаж байсан тэр бээр Ц.Элбэгдоржийн “шадар туслах”-ын үүргийг гүйцэтгэхээр болжээ. Энэ талаар түүнээс лавлахад “Дөнгөж сая л ажлаа хүлээж авсан болохоор хийхээр төлөвлөсөн зүйл алга. Хамгийн түрүүнд ажилтайгаа танилцаж, хүмүүстэйгээ ажиллана. Яаралтай хийж гүйцэтгэх ямар ажил бийг судална. Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд удирдлага, арга зүйгээр хангаж ажиллах нь Тамгын газрын үүрэг” гэлээ.
Ардчилсан хувьсгалын “алтан хараацайнуудын” нэг Д.Баттулга 1961 онд Улаанбаатар хотод төржээ. Тэрбээр 1984-1985 онд ТЭЦ-4-т эдийн засагч, 1985-1989 онд ТЭХЯ-нд мэргэжилтэн, 1989-1990 онд Дарханы ДЦС-д эдийн засагч, 1990-1992 онд УБХ-ын гишүүн, 1992-1996 онд МоАХны ерөнхийлөгч, 1996-1999 онд УИХын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, 2000-2005 онд хувийн хэвшилд, 2005-2010 онд УБЦТС, ТӨХК-д гүйцэтгэх захирлын албыг тус тус хашиж иржээ.
Тамгын газрын даргын ажлаа албан ёсоор хүлээл гэн өгснийхөө дараа Д.Дорлигжав Улсын ерөнхий прокурорын албаа хүлээн авсан юм.
С.УУЛ







0 Сэтгэгдэл