Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт өнөөдөр Я.Касяны нэрэмжит олон улсын төгөлдөр хуурын шагналтнуудын концерт тоглох гэж байна. Тоглолтод Я.Касян, Ф.Сарассате, К.Сен-санс, Ф.Фиорилло зэрэг алдарт хөгжмийн зохиолчдын бүтээл эгшиглэх бөгөөд концерт мейстер Ч.Отгонцэцэг, Б.Нандинсувд, О.Лхагвасүрэн, Ч.Уртнасан нар оролцох аж. Я.Касяны нэрэмжит олон улсын төгөлдөр хуурын тэмцээний үе үеийн шагналтнууд болох Б.Тамир, З.Намуун, Б.Долгион, М.Ариун-Үйлс, Т.Энхмаа нарын хөгжимчид оролцох юм байна.







0 Сэтгэгдэл