Сахагийн Дуурь бүжгийн театрын 100-гаад уран бүтээлч Монголд ирлээ. Тэднээс 51 нь бүжигчин бөгөөд П.И.Чайковскийн “Хунт нуур” балетийг манайхантай хамтран тоглох юм. Тэдний 10 нь дуурийн дуулаач, 10 нь гоцлол хөгжимчин. Мөн тайз чимэглэлийн нарийн мэргэжлийн 21 хүн өөрийн театрын гэрэлтүүлэг, засал чи мэг лэлтэйгээ ирсэн байна.
Ингэснээр Якутын Дуурь бүжгийн театрынхан Монголын үзэгчдийг Москвагийн “Большой театр”-т очсон мэт сэтгэгдэл тө рүүлж чадна хэмээн тус театрын дарга тайлбарласан. Өнгөрсөн есдүгээр сард ирэх ёстой байснаа хойшлуулсан шалтгаан нь ийм учиртай хэмээн тэрбээр учирласан. Тэдний айлчлалын үеэр манай театрын тайз заслынхан багагүй зүйлд суралцах боломж нээгдэж байгаа ажээ.
Ж.ЭРДЭНЭ







0 Сэтгэгдэл