Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Болд: Эртний Танил шиг, гэхдээ цоо шинэ…




“Нам гүм дундаас” дууны клип дэлгэцээр цацагдаад удаагүй байна. Энэ удаа Д.Болд дахиад л анхдагч байхаар эрмэлзсэн нь илт. Тэрбээр “Mongolian pop” хэмээх шинэ хэв маягийг эхлүүлэхээр зорьжээ. Морь унасан монгол поп- зүрхэнд ойр атлаа шинэхэн мэдрэмж ажээ. Хэрэв энэ залуу гурван жилийн өмнө яг одоо Таны унших ярилцлагыг өгсөн бол “Камертон”-ы ч юм уу, бидний өнөөдрийг хүртэл мэддэг Болд биш болох байв. Яагаад гэвэл, охидын шүтээн Д.Болд үндэсний өв соёлыг бишрэгч болон өөрчлөгджээ.


-Таны уран бүтээлийн тав дахь цомгийн чимээ сонсогдох боллоо. Шинэ цомгийнхоо нэрийг бодож олсон уу?

-“Монгол поп” гэсэн нэртэй.

-“Хайрын хүч” гэдэг ч юм уу, ямар нэг хайрын шүлэг шиг нэртэй цомгуудад тань дасал болсон байхад..?

-Би сүүлийн хэдэн жил поп, R&B урсгалаар уран бүтээл хийлээ. Америкийн дуу хөгжмийн хэв маягийг Монголд дэлгэрүүлэх шугамаар өмнөх цомгуудаа гаргасан. Харин энэ удаагийн “Монгол поп” цомгоо монгол соёл, монгол хөгжим, монгол залуусыг Азийн, дэлхийн зах зээлд таниулах зорилгоор хийж байна.

-Хэдийд худалдаанд гарах юм?

-Энэ цомгийг гаргахын тулд бү тэн хоёр жил ажилласан. Судаллаа, нэлээд бэлтгэл хийлээ. Одоо цомгийн ажил 90 хувьтай явна. Зургадугаар сарын эхэн гэхэд худалдаанд гарна. “Монгол поп” гэдэг нь зөвхөн миний цомгийн нэр байгаад зогсохгүй дуу хөгжмийн бие даасан урсгал болгон хөгжүүлэхийг хүсэж байна.

-“Монгол поп” цомогтоо ямар уран бүтээлчидтэй хамтран ажилласан бэ?

-Инженерээр Рагу, хөгжмийн программыг Себастъян, Баярхүү, Морин хуурын чуулга, соло хөгжимчид, ардын жүжигчин, морин хуурч Батсайхан, “Шуранхай” хамтлагтай хамтран ажиллаж байна. Клипний ажлыг “Hero”,”Cross”-той хамтарсан.

-Цомогт багтсан дуунуудаа нэрлэхгүй юү?

-Нам гүм дундаас, Хээрийн салхитай аялгуу, Гоо амраг, Манан, Талын салхи, Тайвшрал гээд шинэ найман дуунаас бүрдсэн.

 


Б.ЭНХЦЭЦЭГ







 

  

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.