Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Болдын дуранд буусан гэрэл зургууд юу өгүүлэв

 “Давтагдашгүй мөчийг түүх болгон үлдээдгээрээ гэрэл зураг агуу” хэмээсэн дуучин Д.Болдын зургаар Монголын гэрэл зураг, мэдээллийн сэтгүүлийн шинэ дугаар нүүрээ чимжээ. Саяхан Төрийн соёрхол хүртсэн дуучин Д.Болдын авсан байгалийн зургууд болон “Монгол поп” тоглолтынх нь сонин, содон агшинтай танилцахыг хүсвэл Монголын гэрэл зургийн анхны сэтгүүлийн шинэ дугаарыг сонирхоорой.

Мөн Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойд зориулан Монгол Улсын анхны таван яамны нэг Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэх яамны тухай “Богд хаант Монгол Улсын “Алтан аргамж”, Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тухай “Монгол цэргийн түүх” зэрэг нийтлэлийг уншиж, гэрэл зургийн нэрт мастер Б.Улятайхүү, Ш.Отгонжаргал, Роберт Силийн амьдрал, уран бүтээлийн талаар мэдэх боломжтой.

Гэрэл зураг сонирхогчдод зориулсан уламжлалт хичээл, “Пресс фото-2011” гэрэл зургийн уралдааны болзол болон Монгол, Орос, Хятадын хамтарсан “Цайны зам” судалгааны аяллын тэмдэглэл гэх мэтчилэн мөлжих зүйл ихтэй дугаар гарсан байна билээ.

Б.АМГАЛАН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.