Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Батзандан: АН сөрөг хүчин болох ёстой, хяналтын үүргээ гүйцэтгэх учиртай

-Ардчилсан хүчний холбооны анхдугаар их хурал болж байна. Гэвч хурлын уур амьсгал өнөөдрийн АН-ын удирдлага, хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг түлхүү шүүмжиллээ шүү дээ?

-Ер нь энэ хурлын маань үндсэн зорилго нь Монголын ардчиллыг бэхжүүлэх, нийгэмд шударга ёсыг тогтоох, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх зорилготой байгаа. Өнөөдөр Ардчилсан хүчний холбоонд олон арван иргэний хөдөлгөөнүүд нэгдэж, үйл ажиллагааг нь дэмжиж байгаагаа илэрхийлж байна. Одоо бид Монголоо шинэчлэх, Монголоо өөрчлөх цаг нь болсон. Үүний төлөө ардчилсан үзэлтэй бүх хүмүүс, бүх байгууллагууд нэгдэх ёстой. Өнөөдөр Монголд сөрөг хүчин гэж алга. Эрх баригч гэж алга. Зөвхөн эрх баригч бүлэглэл гэж л байна. Монголын төрийн бүх шийдвэр цөөн тооны эрх баригч бүлэглэлийн төлөө, цөөн тооны олигархиудын төлөө л гардаг боллоо. Үүнийг өөрчилж, олигархиудаас Монголын төрийг салгах цаг нь болсон. Ардчилсан төр цөөнхийн төлөө биш, ард түмний төлөө ажилладаг байх ёстой. Үүний төлөө л АХХ үйл ажиллагаагаа явуулна.

-Тэгэхээр та нарын шинэчлэл АН-ын үйл ажиллагаанаас эхлэнэ гэж ойлгож болох уу?

-Манай АН-ын удирдлагууд МАХН-ын хөнжилд ороод хэвтчихсэн байгаа. Уг нь ард түмэн АН-ыг сөрөг хүчний үүрэг гүйцэтгэ, төрд хүчтэй хяналт тавь гэж сонгосон. Харамсалтай нь манай зарим дарга нар эрх мэдлийн төлөө хэт улайрч, дарга нараас өгсөн энэ үүргийг умартчихаад байгаа. Гэхдээ энэ нөхдүүдийг ингэж удаан явуулахгүй байх аа гэж бодож байна. АН сөрөг хүчин болох ёстой, хяналтын үүргээ гүйцэтгэх учиртай. Энэ хуралд нийтдээ 800 гаруй төлөөлөгч ирсэн байгаа. Төлөөлөгчид бүгд “Ардчиллыг аварья гэвэл АН-ыг авар” гэдэг байр суурь дээр байгаа.

-Үүнээс улбаалаад АН-ын дараагийн дарга хэн болох вэ гэдэг асуулт анхаарал татаж байна.

-Ер нь АН-ыг удирдах чадвартай олон боловсон хүчин бий. З.Энхболд, Э.Бат-Үүл, Х.Баттулга гээд олон боловсон хүчин бий. АН-ын удирдлага солигдох нь тодорхой. Гэхдээ хэн дарга болох вэ гэдгийг өнөө- дөр хэлэхэд арай эрт байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.