Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дахин 18 хүнээс коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 473 боллоо

11:00 цагаас хойш 963 хүнд шинжилгээ хийхэд 18 хүнээс коронавирус илэрлээ гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. Тодруулбал, ХӨСҮТ-д хийгдсэн 550 шинжилгээ багтаж байгаа бөгөөд нэг хүний буюу эмнэлгийн ажилтны шинжилгээнд халдвар илэрлээ. Дархан-Уул айкав 348 хүний сорьцод шинжилгээ хийхэд дөрвөн хүнээс халдвар илэрсэн байна. Сэлэнгэ аймагт 59 хүнд шинжилгээ хийхэд 13 тохиолдолд халдвар илэрлээ. Эдгээр илэрсэн тохиолдлууд нь бүгд өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болсон хүмүүс юм. Улсын хэмжээнд коронавируст халдварын батлагдсан тохиолдол 473 боллоо. Халдваруудыг голомт тус бүрээр танилцуулбал, Сэлэнгэ аймагт 23, Дархан-Уул аймагт 8, Говьсүмбэрт 1, Улаанбаатарт 15 тохиолдол бүртгэгдээд байна” гэлээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл