Саяхан болж өнгөрсөн МТV хөгжмийн наадамд нэр дэвшсэн тоогоороо тэргүүлж байсан реппер Эминем удахгүй болох Америкийн хөгжмийн наадмын оны шилдэг уран бүтээлч, шилдэг хип хоп болон поп дуучин зэрэг таван төрөлд нэр дэвшсэнээр бусад уран бүтээлчээ тэргүүллээ.
Түүний “Recovery” цомогт дуунууд өнгөрсөн зун хамгийн их борлуулалттай байсан юм. Каунтри стилиэр дуулдаг “Лэди Антибеллум” хамтлаг тав, залуу дуучин Жастин Бибер дөрөв, Кэйша, Ашер, Кэти Перри нар тус бүр гурван төрөлд нэр дэвшсэн байна. Америкийн хөгжмийн наадам ирэх сарын 21-нд болох бөгөөд АВС суваг шууд дамжуулахаар болжээ.







0 Сэтгэгдэл