“Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр зохиож байгаа ажил, үр дүнгийн тухай” Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Л.Гүнчингийн мэдээллийг сонсов.
Үүнтэй холбогдуулан аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга нарт дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллахыг зөвлөв.
Үүнд :
• Бүх шатны хурал орон нутгийн түвшинд үйл ажиллагаа явуулж байгаа иргэний нийгмийн байгууллагуудтай түншлэл тогтоон хамтран ажиллах, олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэг, санал асуулга зохион байгуулах, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэртээ хэрхэн тусгасан, ямар арга хэмжээ авсан талаар хариуг тогтмол мэдээлдэг байх
• ИТХ, Тэргүүлэгчдээс гаргасан шийдвэрийн хэрэгжилтийн явц, үр дүнд иргэдийн оролцоотой хяналт-шинжилгээ, үнэлгээ хийдэг болох
• ИТХ-ын өдрүүд, хууль эрх зүйн сургалтыг сум, дүүрэг, баг, хороонд тогтмол зохион байгуулж хэвшүүлэх
• ИТХ-ын хуралдааныг нээлттэй хийх, хэлэлцэх асуудлын талаар иргэдэд урьдчилан мэдээлэх, хурлаас гаргасан шийдвэрийг шуурхай сурталчлах зэргээр иргэдийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх
• Бүх шатны Засаг дарга, ИТХ, Төлөөлөгчид ажлаа иргэдэд тайлагнах журмыг батлан мөрдүүлэхийг зөвлөлөө.







0 Сэтгэгдэл