Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дарга нараа хөнөөсөн хилчдийг нэмж шалгаж дуусав

Дорноговь аймгийн Эрдэнэ сум дахь Хилийн цэргийн 0129 дүгээр ангид өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хилчид дарга нараа хөнөөсөн хэрэг гарсныг хүмүүс мартаагүй байгаа. Хэргийг өнгөрсөн гуравдугаар сард Сүхбаатар дүүргийн шүүхээр хэлэлцээд байлдагч Э.Оюунболд, Г.Лхагважав, М.Тулга нарт ялын дээд хэмжээ, Р.Энхжаргалд 25 жилийн хорих ял ногдуулсан.

Харин давж заалдах шатны шүүхээс хилчдийнхээ халдлагад өртөж, шархадсан дэслэгч Ц.СодЭрдэнийн талаар зарим зүйлийг тодруулах шаардлагатай гэж үзээд мөрдөн байцаалтад буцаасан билээ. УМБГ-ын Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн прокурор, шүүхээс өгсөн нэмэлт ажиллагааг хийж дуусгаад өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд дахин шилжүүлсэн байна.

Хилчид анхан шатны шүүх хурал дээр “Дарга цэргийн хоорондын таагүй харилцаанаас үүдэж энэ хэрэг гараагүй. Дархан-Уул аймагт очихыг хүссэн” гэж мэдүүлж байсан юм.

Г.Равжаа

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.