Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дарга нараа “намнах” бүлгэм МАХН-д мэндэллээ

МАХН-д бас нэг мөчир ургасан бололтой. Өөрсдийгөө тэд “МАХН-ын гишүүдийн бүлгэм” гэж нэрлэжээ. Намынхаа төв байгууллагад гүйцэтгэх ажил эрхэлж байсан Э.Жанчивсүрэн, 1992-1996 оны УИХ-ын гишүүн асан Ч.Баянжаргал, 1973 оны намын гишүүн Д.Дүйнхэржав нар бүлгэмээ төлөөлж хэвлэл мэдээллийнхэнтэй уулзлаа.

Одоогийн удирдлагаа “намнах” нь тус бүлгэмийн зорилго юм байх. Манай дарга нар таалалд нийцэхээ больсон. Шударга бусаар хөрөнгөжсөн, намын үнэт зүйлийн амин сүнс болох ёс зүйг уландаа гишгэсэн нөхөд намыг удирдаж байна гэцгээнэ лээ. Алдаа дутагдлын дэргэдүүр дуугүй өнгөрч тэвчсэнгүй гэж 37 жил гишүүнээр нь явсан Т.Жанчивсүрэн гуай бухимдаж байна. Ч.Баянжаргал гуай 44 дэх жилээ намынхаа батлахыг нандигнаж яваа нэгэн гэсэн. Тэрбээр, Намын удирдлагын хүрээнд ёс зүйн ноцтой доголдол бий болсон гээд, яг хэнийг шүүмжлээд байгаагаа хэлэхийг хүсэхэд нэр цохохоос зайлсхийв.

Намын өдөр тутмын ажлыг ерөнхий нарийн бичгийн дарга хариуцдаг. Намын дарга бий. Нам Удирдах зөвлөл гэсэн хамтын улирдлагын байгууллагатай. Тэд л ёс зүйн ноцтой алдаа гаргаж байна гэснээрээ хэний турхиралтаар хэнийг “өдөөд” байгаагаа илчлэх шиг болсон. Өнөөдөр болох Бага хуралдаа тэд шаардлага хүргүүлж, бүлгэмийн төлөөлөгчдөө үг хэлэх эрх олгохыг хүснэ гэсэн. Намын дүрмийн 4.1.4, 4.1.7-д заасан эрхийнхээ дагуу зохион байгуулалтад орсноос бус Н.Энхбаярын хатгаасаар ийм үйл ажиллагаа явуулаагүй хэмээн ахмад гишүүд учирлав.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.