Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Даргаа “хөөсөн” М.Чинзоригийг Ногоон намынхан шүүхэд өгнө

Ногоон намынхан хоёр тал болон “байлдсаар” байна. Тус намын дарга асан Д.Басандорж, Бага хурлын гишүүн О.Бум-Ялагч нар ИЗН-тай нэгдсэнээр НН-ыг устгахыг эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн. Улмаар дур мэдэн шийдвэр гаргасан хэмээн дарга Д.Энхбатыг буруутгасан билээ. Тус намын Ёс зүйн хорооны дарга хэмээх М.Чинзориг “Ёс зүйн хороо хуралдаад Д.Энхбатыг намаас хөөсөн” хэмээн мэдэгдэл хийж буй юм.

Энэ мэдээллийг НН-ын Хууль, эрх зүйн бодлого хариуцсан нарийн бичгийн дарга Э.Батбаяр болон Ёс зүйн хорооны гишүүн Б.Бадамханд, Н.Оюунчимэг нар өчигдөр албан ёсоор няцаалаа. “Эсрэг дүр” бүтээж буй нэр бүхий гишүүдээ тэд “ИЗН-тай нэгдэх асуудлаар цөөнх болсон хүмүүс. Тэгээд эсрэг байр суурьтай байгааг нам дотроо ярихгүй, улстөржүүлээд байна” гэлээ. Ногоон намын Ёс зүйн хороог М.Чинзориг биш Н.Энхтайван даргалдаг аж. М.Чинзориг тус Хорооны таван гишүүний нэг гэнэ.

Энэ бүрэлдэхүүнийг 2007 оны арваннэгдүгээр сард болсон намынхаа их хурлаар баталсан юм байна. НН-ын дүрмийн дагуу их хурал нь даргаа сонгох, өөрчлөх, Ёс зүйн хорооны бүрэлдэхүүнийг батлах бүрэн эрхтэй. Гэтэл Ёс зүйн хорооны жирийн нэг гишүүн өөрийг өө дарга нь болгон өргөмжилж, ганцаараа “хуралдаад” Д.Энхбатыг хөөсөн тухай албан бичиг танилцуулсан болж байна. Тэдний хууль бус үйлдлийг НН-ын жирийн олон гишүүн эсэргүүцэж, арга хэмжээ авахыг удирдлагаасаа шаардсан аж.

Ёс зүйн хорооны гишүүн Н.Оюунцэцэг “Манай хороо хуралдаагүй. Бүтцээ ч шинэчлээгүй байгаа. М.Чинзориг бол манай намын идэвхтэй гишүүн, байгаль орчныг хамгаалах талаар сайн ажилладаг хүн. Гэхдээ ийм худал мэдээлэл тарааж буй учраас байр сууриа илэрхийлж байна” гэлээ. ИЗН-тай нэгдэхийг эсэргүүцсэн хүмүүст НН-ынхан хүлээцтэй хандсан аж. Гэвч худал мэдээлэл нь хэрээс хэтэрсэн учир арга буюу няцааж буй нь энэ.

Э.Батбаяр “М.Чинзориг ганцаараа хуралдаад намын даргыг хөөнө гэж байхг үй. Түүнийг хуучин даргынхаа захиалгаар л ийм зүйл хийж яваа болов уу гэж хардаж байна. Тэрбээр хуурамчаар Д.Энхбатыг хөөсөн тухай албан бичиг үйлдсэн. Энэ бол Эрүүгийн хууль зөрчсөн гэмт хэрэг. Тиймээс бид түүнийг шүүхэд өгнө” гэлээ. ИЗН-тай нэгдэх эсэх эцсийн шийдвэрийг тус намын их хурлаар шийднэ. НН-ынхан их хурлаа ирэх сард багтаан хийхээр төлөвлөжээ.

С.ТУУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.