Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Арвин: ХЗБХ-нд хууль завхруулагчид байна

Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хуулийг цагаан сарын битүүний өдөр батлав. Эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийг хамгаалсан хэд хэдэн заалтыг хасаж баталсан нь эмэгтэйчүүдийн дургүйцлийг хүргэж байна. УИХ-ын гуравхан эмэгтэй гишүүний нэг Д.Арвин энэ талаарх байр сууриа сэтгүүлчдээр дамжуулан илэрхийлэв.

-Хууль зүйн байнгын хороонд хууль завхруулагчид байдаг юм байна. Гэр бүлийн болон Эрүүгийн хуулиар зохицуулаагүй зарим заалтыг Жендэрийн тэгш байдлын тухай хуулийн төсөлд оруулахаар болсон юм. Амьдрал дээр жирэмсэн эмэгтэйг хүсээгүй байхад нь хүчээр үр хөндүүлдэг явдал цөөнгүй гардагийг эмч нар хэлдэг.

Жирэмсэн эмэгтэйн эцэг эх, эсвэл хань ижил, жирэмсэн болгосон этгээд хүчээр үр хөндүүлдэг. Ингэж албадаж үр хөндүүлсэн этгээдийг торгох, хуулийн хариуцлагад татах талаар Жендэрийн тэгш байдлын тухай хуульд оруулж өгөх гэснийг Хууль зүйн байнгын хорооныхон эсэргүүцсэнээс болж хасагдлаа. Гэр бүл салах, эцэг, эх нас барах нь хүүхдэд маш эмзэг тусдаг.

Үлдэж хоцорсон хүнд нь юм уу, үр хүүхдэд нь өмч хөрөнгө өвлүүлэх агуулгатай заалт төсөлд байсан. Гэтэл түүнийг Хууль зүйн байнгын хорооноос хассаныг нэгдсэн хуралдаан тэр хэвээр нь баталчихлаа.

Тэгэхээр Жендэрийн тэгш байдлын тухай хуулийг баталсан гэж хэлэх боломж алга гэв.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.