Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дарангуйлагч 25 жилийн хорих ял авав

Аргентиний сүүлчийн дарангуйлагч 82 настай Рейнальд Биньонд тус улсын шүүх 25 жилийн хорих ял өглөө. Тэрбээр 1973-1983 оныг хүртэл төрийн эрх барихдаа сөрөг хүчний зүтгэлтнүүдийг хулгайлах даалгавар өгч, тэднийг хууль бусаар саатуулж, эрүүдэн шүүж байсныг шүүх хөдөлшгүй баримтаар нотолжээ. Рейнальд Биньон болон Аргентений армид өндөр алба хашиж байсан таван офицер Кампо-де-Майо цэргийн баазад болж байсан хэрэгт шууд ба шууд бусаар оролцож байсан аж. Уг цэргийн баазад 4000 орчим хүн үзэл бодлоо илэрхийлсэнийхээ төлөө баривчлагдан, эрүү шүүлт амссан болохыг хүний эрхийн байгууллагууд тогтоожээ. Тэрхүү тамыг туулан гарсан 53 хүн өдгөө амьд сэрүүн байгаа аж. Кампо-де-Майо цэргийн баазад нууц амаржих газар хүртэл байсан агаад эсэргүү хоригдлуудын төрүүлсэн хүүхдүүдийг цэргийнхний гэр бүлд үрчлүүлдэг байсан байна.
Шүүх хурал багавтар цэнгэлдэх хүрээлэнд болж, шүүгч Марта Миллоч дарангуйлагч Р.Биньон болон өндөр алба хашиж байсан таван офицерт 17-25 жилийн ял оноосон тогтоолыг алагдсан, яргалуулсан, сураггүй алга болсон хүмүүсийн ар гэрийнхэн алга ташин хүлээн авсан байна. Тэдний олонх нь хайртай дотно хүмүүсийнхээ зургийг барин шүүх хуралд иржээ.
Албан ёсны баримтаар 1973-1983 онд Аргентинд оршиж байсан Хунтын дэглэмийн үеэр 13.000 хүн алагдсан баримт байдаг. Гэвч хүний эрхийн төлөө тэмцэгчид 30.000 хүн алагдсан хэмээн үздэг.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.