Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Алтанхуяг “Жизель”-д гоцолно

АНУ-ын “Бостон балет”- ийн бүжигчин, гавьяат жүжигчин Д.Алтанхуяг ирэх сард эх орондоо ирнэ.

Тэрбээр Английн Хатан хааны “Роял балет”-ын гоцлол бүжигчин Тамара Рохогийн хамт Монголд ирж, А.Аданы “Жи зель” балетад бүжиглэх аж. “Жизель”-ийн Альбертад Д.Алтанхуяг, тариачин охин Жизельд Тамара Рохо бүжиглэх бол симфони найрал хөгжмийг АНУ-ын “New Eng land” хөгжмийн сургуулийн ахлах зөвлөх, удирдаач Марк Чарчиль удирдах гэнэ.

Д.Алтанхуяг өнгөрсөн зургаадугаар сард эх орондоо дэлхийн шилдэг балетчдыг урин “Night of Ballet” наадам зохион байгуулсан билээ. Мөн Монголын балетийн хөгжил сан байгуулж, ДБЭТ-ын 48 дахь улирлын хаалтын тоглолт П.И.Чай ковс кийн “Хунт нуур”-т гоцлоод АНУ-ыг зорьсон.

А.АМИНА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.