Хаврын тэргүүн сарын шинийн 9,10-ны өдрүүдэд буюу энэ сарын 23-24-нд Хөвсгөл нуур дээр мөсний баяр болно. Энэ үеэр Хордил сарьдаг уул, далай ээжийг ёслол төгөлдөр тахих аж. Нутгийн зон олноос гадна гадаадын жуулчид очихоор захиалга өгөөд буй. Мөсний баяраар чаргатай морины уралдаан, цасны сумо, мөсний шагай, бөөгийн буулт зэрэг сонирхолтой үзүүлбэрийг үзэх юм. Цаатан айлд зочилж, сүүтэй цай, ааруул хуруудаар дайлуулж, цаа буга унах боломжтой.
0

0

0

0

0

0

0

0 Сэтгэгдэл