Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Далайн гахайнууд стресст орж байна

     Их Британийн Ньюкасл их сургуулийн эрдэмтэд ийнхүү мэдэгдлээ. Хоол тэжээлийг нь өгч, зулзагыг нь өсгөх ажилд хүмүүс хэт орсноор дельфиний байгалийн зохицуулал алдагдан, стресст орох болжээ. Ялангуяа далайн боомтын эрэг орчмоор нутагладаг болон хүний зугаа цэнгэлийн төлөө амьтны хүрээлэнд гаршуулан өсгөж байгаа далайн гахайнууд байгалийн чадавхаа алдахад хүрч байгаа нь хамгийн эмгэнэлтэй гэж эрдэмтэн Пер Берггрен Daily Telegraph-д өгсөн ярилцлагадаа дурджээ. Хүний анхаарал, халамжийн “ачаар” тэдгээр амьтны амрах цаг нь багассан гэж үзэж байгаа юм. Тухайлбал, байгалийн нөхцөлд далайн гахайнууд цагийн нарийн хуваарьтай байдгийг судлаж, тогтоосон бөгөөд тэд хоногийн 38 хувийг нь амарч, тоглоход зарцуулдаг бол үүнээс 10 хувь нь хасагдсан гэнэ. Үр төлөө хоолоход зориулдаг цагаас нь мөн хэмжээгээр хорогдсон байна. Бие биетэйгээ болон бусадтайгаа харилцах хугацаанаас нь хүн дөрвөн хувийг нь хумсалж байгаа аж. Энэ тухай Endangered Species Research сэтгүүлд нийтэлжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.