Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.Загдаа нарын ялыг хэвээр үлдээв

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаад зургаан жил хоёр сар,  түүний эхнэр Г.Амарсайханд нэг жилийн хорих ял оноосныг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хуульд нийцсэн гэж үзлээ. Баянзүрх дүүргийн прокурорын газраас яллагдагч Г.Загдааг хүнийг хүчиндэх, хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хүчирхийлэх, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхэд эсэргүүцэл үзүүлсэн гэм буруутайд тооцсон. Улмаар С.Амарсайханыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож тус, тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  юм. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс өнөөдөр шүүгдэгч  Г.Загдаа нарын гомдлоор дээрх эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Г.Загдааг “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хоёр хүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэхээр заналхийлж, эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан үргэлжилсэн үйлдлээр хүчиндсэн” гэмт хэргийг үйлдсэн, Мөн “хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” гэмт хэргийг үйлдсэн, “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн, “Бүлэглэн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдсан гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн, шүүгдэгч Г.Амарсайханыг “Бүлэглэн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдсан гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

1
ТэнэглэлТэнэглэл
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Г.Загдаа нарын ялыг хэвээр үлдээв