Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Гүндалайн сэтгэл амарчээ

УИХ-ын гишүүн Л.Гүндалай гэж хэл аманд өртөмхий нэгэн байдаг. Түүний холбогдсон байж болох хэргийг нягтлахын тулд бүрэн эрхийг нь түдгэлзүүлж өгөхийг хүсэж Улсын ерөнхий прокурорын газраас УИХ-д хэд хэдэн удаа хандсан гэдэг. Түүнийг эрүүгийн хэрэгт сэжигтэн болгоод лав хоёр жил болсон. Энэ шийдвэрээ гуравдугаар сард түдгэлзүүлснийг нь Л.Гүндалай харин сая мэдэж гэнэ.

     Ийм чимээ дуулаад гишүүн өөрөө прокурорын газар очиж лавласан аж. Түдгэлзүүлсэн талаарх шийдвэрийг эзэнд нь хэлдэггүй, өгдөггүй “номтой” юм байна. Тиймээс гуйж байж уг шийдвэрийн дугаарыг (4/5, 2/14) нь авчээ.

     Хэргийг түдгэлзүүлсэн тохиолдолд мөрдөн шалгах, байцаах үйл ажиллагаа явуулахаа больдог аж. Л.Гүндалайг сэжиглээд байгаа хэргийн улмаас хохирол учраагүй, “цаад” тал нэхэмжлэл гаргаагүй нь Прокурорын байгууллага шийдвэрээ түдгэлзүүлэх гол үндэслэл болжээ.

     Прокурорын байгууллага Л.Гүндалайд дахин хэрэг үүсгэсэн гэх мэдээлэл саяхан зарим хэвлэлд гарсан талаар лавлавал “Түүнийгээ буцаагаад авсан гэж УИХ-ын удирдлага надад хэлсэн. Тэгэхлээр нь би мэдэгдэл гаргаж прокурорын байгууллага үнэнд гүйцэгдлээ хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон түмний сонорт хүргэсэн юм. Үүнд хонзогносон хувь хүмүүс намайг шиншилж, надтай ойр байдаг хүмүүстэй уулзаж элдэв мэдээлэл авчих гэж саяхан хүртэл оролдсон сураг бий” гэж хэллээ.

Энэ бүхнийг сэтгүүлчдэд дуулгахдаа тэрбээр их хөгжүүн хөхүүн байсан төдийгүй “сайн мэдээлснийг нь харамгүй урамшуулна” хэмээн сэтгэлээсээ хэлж байх шиг байсан.


Р.ЖАРГАЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.