Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Гэрээсээ оргож” чихэнд ургасан шүд

 Британийн 47 настай Стивен Херстийн баруун талын чих нь 14-тэй байхаас нь эхлэн бага багаар өвдөх болж, эмнэлэгт үзүүлсэн ч тоймтой зүйл хэлдэггүй байж. Сүүлийн үед тэрхүү чихний сонсох чадвар нь буурч, дүлийрснээс гадна байнга өвдөж, зовиурлах болжээ. Тэрбээр дахин эмнэлэгт очоод чихэнд нь агт араа ургасныг мэдсэн гэнэ.

Чихийг нь цэвэрлэж байсан сувилагч бүсгүй түүнээс ойрын үед шүд нь унасан эсэхийг асуухад “Би бага байхаасаа л эхлэн олон шүдээ авахуулсан” хэмээн хариулжээ. Яагаад ийм зүйл асуусныг нь тэрбээр лавлахад сувилагч “Таны чихэнд шүд байна” гэжээ.

Түүний чихнээс гарган авсан шүд нь хүүхэд байхад ургадаг сүүн шүд байсан бөгөөд ямар учраас “гэрээсээ оргон” тэнд очсоныг нь одоогоор тайлбарлах боломжгүй хэмээн эмч ярьжээ. Гэхдээ тэрхүү шүд нялх байхын л чихэнд нь ургаж, хөгжил нь зогссон байх магадлалтай гэнэ.

Олон жилийн турш зовоосон чихэн дэх шүднээсээ салсан ч Стивений сонсгол эргэн сэргэх боломжгүй болжээ. Учир нь “айл” андуурсан балагтай шүд хэнгэргийг нь цоолсон аж.


Э.ХАНА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.