“Монголын урлагийн зөвлөл”, Америкийн уран бүтээлч Кита Зиглертэй хамтран Монголын гэрэл зурагчдын дунд уулзалт явууллаа. Кита Зиглер мэргэжлийн гэрэл зурагчин, үзэсгэлэнгийн продюссер аж. Тэрбээр Монголын гэрэл зурагчдад тулгамдсан асуудлын талаар судалгаа хийж, уулзалт, сургалт зохион байгуулж буй юм.
Монголд гэрэл зурагчдад зориулсан тусгай сургалт, дамжаа байдаггүй, мэргэжил дээшлүүлэх боломж ховор зэрэг асуудлыг уг уулзалтаар хэлэлцсэн байна. Түүнчлэн “Нээлттэй нийгэм хүрээлэн”-гээс баримтат гэрэл зурагчдын дунд зарладаг тэтгэлэгт хөтөлбөрийн талаар танилцуулсан аж.
“Улаан гэр” галерейд өчигдөр болсон уг уулзалтад “Гамма” агентлаг, “Өнөөдөр” сонин, чөлөөт уран бүтээлчид оролцлоо.
Б.ОЮУТАН







0 Сэтгэгдэл