Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Гэрэлтдэг нуур

Үдшийн цагаар усанд сэлж байсан залуус нэгэн хачирхалтай нээлт хийжээ. Усанд сэлсний дараа тэд гэрэлтсэн цэнхэр өнгөтэй болсноо зургийн хальснаа буулган баталгаажуулж, хэвлэл мэдээллийнхэнд ханджээ. Энэ мэдээллийн дагуу шинжээчид судалгаа хийж, эцэст нь биолюминес хэмээх бодисын нөлөөгөөр бичил биетүүд нуурын усыг ийм шидтэй болгосныг тогтоожээ.

Австралийн Викториад байдаг Гиппсланд гэгч эл нуурын ус гэрэлтдэг болохыг өмнө нь анзаараагүй гэнэ. Хачирхалтай нуурын нууцыг нээсэн зурагчин Фил Харт “Нуурын усанд орсны дараа биеийг минь будчихсан юм шиг л санагдсан. Биолюмин бодис усыг ийн гэрэлтүүлэх нь тун ховор үзэгдэл гэсэн.

Тэр ч байтугай нуурын ойролцоо 50 жил амьдарч буй нутгийн иргэн ийн гэрэлтэж байхыг нь хараагүй гэж ярьсан. Тиймээс би дахин хэзээ ч гэрэлтдэг нуур харахгүй байж мэднэ” гэжээ.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.